Settings

SBS Mongolian - SBS Монгол хэлээр

SBS

141 episodesUpdated Oct 23, 2026

Independent news and stories from SBS Audio, connecting you to life in Australia and Mongolian-speaking Australians. - Австралийн аж амьдрал, тус улсад оршин суугаа монголчуудтай таныг холбох хараат бус мэдээ, сурвалжилгууд.

Episodes

  1. What does it mean to be an upstander? - SBS Examines: Бусдыг хамгаалахын төлөө зогсохын утга учир юу вэ?

    Advocacy groups and researchers have called for more upstander intervention to combat racism and discrimination. What happens when someone steps in to help? - Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, бусдыг ялгаварлах үзэлтэй тэмцэхийн тулд ийм үйлдлийг зүгээр хараад өнгөрөх бус, хөндлөнгөөс оролцож, бусдыг хамгаалахыг хүний эрхийн төлөө ажилладаг байгууллагууд болон судлаачид уриалж байна. Тэгвэл хэн нэгэн бусдад туслахаар хөндлөнгөөс оролцох үед юу болдог вэ? #sbsaudiopodcast - #sbsaudiopodcast

    12:00
  2. Б.Энхпүрэв: Австралид хумс засалч мастер артистаар ажиллаж, спонсорын виз авсан

    Австралид хумс засалч мастер артистаар ажиллаж, ажлын спонсорын виз амжилттай авсан Б.Энхпүрэв бидэнтэй туршлагаасаа хуваалцлаа. Тэрбээр багийнхантайгаа Австралийн Загварын долоо хоног, түүнчлэн Австралид болж буй аялан тоглолтуудын ард ч баг, хамт олноороо ажилладаг туршлагатай нэгэн юм. Тэрээр Lady Gaga-гийн Австралид хийсэн аялан тоглолтын ард багаараа ажиллаж бүжигчид, хамтран ажиллагсдынх нь хумсыг урлажээ. #sbsaudiopodcast

    20:13
  3. ТОЙМ: Дэлхий дахинд болон Австралид анхаарал татсан үйл явдлууд | 10-р сарын 20

    Мягмар гараг бүр хүргэдэг тойм мэдээг хүлээн авна уу.

    10:33
  4. How laws change, and why it takes time | How Australia Works - Австралид хуульд хэрхэн өөрчлөлт оруулдаг вэ? | How Australia Works

    How do laws change in Australia? Through Rodney Croome’s campaigns for human rights and marriage equality, learn how personal stories, community action, courts and parliament can help change the law, and why the process can take time. - Австралид хуульд хэрхэн өөрчлөлт оруулдаг вэ? Родни Крумын хүний эрх болон гэрлэлтийн тэгш эрхийн төлөө өрнүүлсэн кампанит ажлуудаар дамжуулан хувь хүний түүх, олон нийтийн оролцоо, шүүх болон парламент хуулийг өөрчлөхөд хэрхэн нөлөөлж болох, мөн энэ үйл явц яагаад цаг хугацаа шаарддаг талаар мэдэж аваарай. How Australia Works is an SBS podcast that uses real stories and clear explanations to help you understand how government work in Australia, how laws are made and changed, and how you can have a say. Listen to the series and find shorter versions in 60 languages on the How Australia Works main page. - How Australia Works бол Австралийн төрийн тогтолцоо хэрхэн ажилладаг, хууль хэрхэн батлагдаж, өөрчлөгддөг, мөн та өөрийн дуу хоолойгоо хэрхэн хүргэж болохыг бодит түүх, ойлгомжтой тайлбараар дамжуулан хүргэх SBS-ийн цуврал подкаст юм. How Australia Works main page-ээр дамжуулж дэлхийн 60 хэл дээрх товчилсон хувилбаруудыг хүлээн авч сонсох боломжтой.

    7:27
  5. Bonus Practice: #121 Picking up a prescription (Med) - SBS Learn English Bonus Practice: #121 Жороор олгосон эмийг авах нь (Med)

    Practise speaking the dialogue from episode #121 Picking up a prescription(Med) - SBS Learn English #121 Жороор олгосон эмийг авах нь (Med) дугаараас сурсан харилцан яриагаа давтаж, дадлага хийгээрэй. Find the full episode, learning notes and more free resources at SBS Learn English. - Бүтэн дугаарыг болон суралцах тэмдэглэл зэрэг бусад үнэ төлбөргүй сургалтын материалуудыг SBS Learn English-ээс аваарай.

    3:56
  6. #121 Picking up a prescription (Med) - SBS Learn English #121: Жороор олгосон эмийг авах нь (Med)

    Learn English useful for picking up prescription medicine. Practise phrases for filling a prescription, asking how to take medicine, understanding the instructions on a medicine label, and checking possible side effects and interactions with other medicines. - Эмчийн бичиж өгсөн жороор эмийн сангаас эм авахад хэрэгтэй англи хэлний үг хэллэгийг сураарай. Энэ удаагийн дугаарт жороор эм авах, эмийг хэрхэн хэрэглэх талаар асуух, эмийн шошго дээрх зааврыг ойлгох, мөн эмийн болзошгүй гаж нөлөө болон бусад эмтэй хамт хэрэглэхэд харилцан нөлөөлөл үүсэх эсэхийг лавлахад хэрэгтэй англи хэлний хэллэгүүдийг сурч, давтан дадлага хийх боломжтой. Keep practising the phrases from this episode and test what you’ve learned with our quiz here. - Энэ дугаарын үг хэллэгүүдийг үргэлжлүүлэн давтаж, сурсан зүйслээ энд дарж сорил ажиллаж шалгах боломжтой.

    9:46
  7. Are immigration cuts an economic solution or a political strategy? - SBS Examines: Цагаачлалыг хязгаарлах нь эдийн засгийн шийдэл үү, эсвэл улс төрийн стратеги уу?

    Australia's immigration debate has shifted dramatically. Despite no imminent federal election, both major parties are backing policies to reduce migration numbers and limit international students. - Австралид цагаачлалын асуудлаарх улс төрийн хэлэлцүүлгийн өнгө аяс эрс өөрчлөгдөөд байна. Холбооны парламентын сонгууль ойрын хугацаанд болохгүй ч улс төрийн хоёр том хүчин цагаачдын тоог бууруулж, олон улсын оюутнуудад тавих хязгаарлалтыг чангатгах бодлогыг дэмжиж байна. #sbsaudiopodcast - #sbsaudiopodcast

    12:51
  8. Б.Мөнхзул: Хүүхдүүдээ харангаа нөхөртөө дэм тус болъё гэж зориглон анх гэрийн бялуу хийж эхэлсэн

    Хоёр охины ээж Б.Мөнхзул компьютерын техник хангамжийн мэргэжилтэй ч Австралид ирээд хүүхдүүдээ харангаа гэрээсээ сонирхлоороо бялуу, амттан хийж эхэлсэн нь Сидней хотын монголчуудын нэгэнт мэддэг танил амт болжээ. #sbsaudiopodcast

    18:30
  9. ТОЙМ: Дэлхий дахинд болон Австралид анхаарал татсан үйл явдлууд | 10-р сарын 13

    Мягмар гараг бүр хүргэдэг тойм мэдээг хүлээн авна уу.

    9:08
  10. How laws are made, and how they affect you | How Australia Works - Австралид хууль хэрхэн батлагддаг вэ? | How Australia Works

    How are laws made in Australia? Through Wurundjeri Elder Uncle Dave Wandin’s story of the Birrarung, also known as the Yarra River, learn how an idea becomes a bill, passes through Victoria’s parliament and receives royal assent, the formal approval that makes it law. - Австралид хууль хэрхэн батлагддаг вэ? Wurundjeri ахмад настан Uncle Дэйв Вандины өгүүлэх Birrarung буюу Yarra голын тухай түүхээр дамжуулан хэрхэн нэгэн санаанаас үүдэлтэйгээр хуулийн төсөл бий болж, Викториа мужийн парламентаар хэлэлцэгдэн батлагдаж, улмаар хууль хүчин төгөлдөр болох албан ёсны зөвшөөрөл авсан талаар мэдэж аваарай. How Australia Works is an SBS podcast that uses real stories and clear explanations to help you understand how government work in Australia, how laws are made and changed, and how you can have a say. Listen to the series and find shorter versions in 60 languages on the How Australia Works main page. - How Australia Works бол Австралийн төрийн тогтолцоо хэрхэн ажилладаг, хууль хэрхэн батлагдаж, өөрчлөгддөг, мөн та өөрийн дуу хоолойгоо хэрхэн хүргэж болохыг бодит түүх, ойлгомжтой тайлбараар дамжуулан хүргэх SBS-ийн цуврал подкаст юм. How Australia Works main page-ээр дамжуулж дэлхийн 60 хэл дээрх товчилсон хувилбаруудыг хүлээн авч сонсох боломжтой.

    9:54
  11. What Switzerland's disappearing glaciers reveal about climate change - МЭДЭЭ: Швейцарын мөсөн голууд уур амьсгалын өөрчлөлтийн талаар юуг өгүүлж байна вэ?

    Glaciers in Switzerland have lost 5.5 per cent of their ice volume this year, what does this mean for humanity and the environment? - Швейцарын мөсөн голууд хайлж, энэ онд мөсний нийт эзлэхүүнийхээ 5.5 хувийг алджээ. Тэгвэл энэ нь хүн төрөлхтөн болон байгаль орчинд ямар үр дагавартай вэ? The trend has worsened in recent years: Over the past five years alone, the volume of ice in Switzerland has declined by nearly a fifth, the experts say. A new report testifies to the latest concerns that global warming is wreaking havoc on Europe, the world's fastest-warming continent. In this episode: Andreas Bauder from the Swiss Federal Institute of Technology Zurich on documenting changes to Alpine glaciers. The report by the Swiss Glacier Monitoring Network or GLAMOS and the Swiss Commission for Cryosphere Observation of the Swiss Academy of Sciences. How Switzerland's largest ice giant, Aletsch Glacier, suffered its biggest-ever melt while Glacier de Tsanfleuron lost more than four metres of average thickness this year. The impact of glacier melts as Switzerland gets more than half of its electricity from hydropower. The amount of glaciers that have disappeared and the change to the landscape of the Alpine region. SBS News in Depth is a news analysis podcast from SBS, going behind the headlines with reporting and interviews on the stories shaping Australia and the world. Listen to more episodes of SBS News in Depth, and follow the show on the SBS Audio app, Apple Podcasts, Spotify or wherever you get your podcasts. For the latest news from Australia and around the world, visit SBS News and follow us on YouTube, TikTok, Instagram, Facebook and X. - Сүүлийн жилүүдэд энэ байдал улам дордож байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. Зөвхөн өнгөрсөн таван жилийн хугацаанд Швейцарын мөсөн голуудын мөсний эзлэхүүн бараг тавны нэгтэй тэнцэхүйц хувиар буурчээ.

    5:21
  12. Robots milking cows: How migrants are innovating Australian agriculture - SBS Examines: Роботоор үнээ саах технологи ба Австралийн хөдөө аж ахуйн салбарын шинэчлэл

    Australia’s vibrant food scene reflects our multiculturalism. But it’s not just about offering diverse cuisine: migrants are finding innovative ways to support local industries. - Австрали дахь хоол хүнсний баялаг сонголт нь энэ улсын олон соёлт нийгмийн тусгал болдог. Гэхдээ энэ нь зөвхөн олон орны хоол санал болгодог гэдгээр хязгаарлагдахгүй. Цагаачид орон нутгийн үйлдвэрлэл, аж ахуйн салбарыг дэмжих шинэ, шинэлэг арга замуудыг нэвтрүүлсээр байна. #sbsaudiopodcast - #sbsaudiopodcast

    8:30
  13. Bonus Practice: #120 Going to a wedding (Med) - SBS Learn English Bonus Practice: #120 Хуримд очих нь (Med)

    Practise speaking the dialogue from episode #120 Going to a wedding (Med) - SBS Learn English #120 Хуримд очих нь (Med) дугаараас сурсан харилцан яриагаа давтаж, дадлага хийгээрэй. Find the full episode, learning notes and more free resources at SBS Learn English. - Бүтэн дугаарыг болон суралцах тэмдэглэл зэрэг бусад үнэ төлбөргүй сургалтын материалуудыг SBS Learn English-ээс аваарай.

    3:37
  14. #120 Going to a wedding (Med) - SBS Learn English #120 Хуримд очих нь (Med)

    Learn English useful for going to a wedding. Practise asking about the ceremony and reception, talking about gifts and gift registries, and inviting someone as your plus-one. - Хуримд очиход тань хэрэг болох англи хэлний үг хэллэгийг сураарай. Хуримын ёслол болон хүлээн авалтын талаар асуух, хуримын бэлэг, хосуудын хүссэн бэлгийн жагсаалтын талаар ярилцах, мөн хэн нэгнийг хуримд хамт явах зочноор урихдаа англиар хэрхэн хэлэх талаар сурч давтаарай. Keep practising the phrases from this episode and test what you’ve learned with our quiz here. - Энэ дугаарын үг хэллэгүүдийг үргэлжлүүлэн давтаж, сурсан зүйслээ энд дарж сорил ажиллаж шалгах боломжтой.

    10:58
  15. Breast screening: What to expect and why it matters - Хөхний хорт хавдрын эрт илрүүлгийн шинжилгээ: Яагаад чухал вэ, яг юу болдог вэ?

    Regular breast screening can help find breast cancer early, before you notice any signs or symptoms. Screening is free for eligible women or people at risk of breast cancer. It takes about 20 minutes, once every two years, and it’s an effective way to take charge of our health. Let’s take a closer look at why a breast screen is nothing to be anxious about. - Хөхний эрт илрүүлгийн шинжилгээнд тогтмол хамрагдсанаар ямар нэгэн шинж тэмдэг илрэхээс өмнө хөхний хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх боломжтой. Хөхний хорт хавдрын эрсдэлтэйд тооцогддог хүмүүст шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах боломж байдаг. Хоёр жил тутамд ердөө 20 орчим минут зарцуулах энэхүү шинжилгээ нь эрүүл мэнддээ анхаарах үр дүнтэй арга юм. Хөхний эрт илрүүлгийн шинжилгээ өгөхдөө санаа зовж, түгших зүйл байдаггүй талаар дэлгэрүүлэн хүргэе.

    11:56
  16. Multicultural Queensland Awards-аас Квинсландын Монголчуудын хувь нэмрийг өндрөөр үнэлжээ

    Та бүхэндээ Квинсланд мужийн Монголчуудын Холбооны Тэргүүн Бадарчийн Оюунцэцэгтэй ярилцсаныг хүргэж байна. #sbsaudiopodcast

    18:48
  17. ТОЙМ: Дэлхий дахинд болон Австралид анхаарал татсан үйл явдлууд | 10-р сарын 6

    Мягмар гараг бүр хүргэдэг тойм мэдээг хүлээн авна уу.

    10:03
  18. Australia's changing languages shape new SBS review - SBS олон хэл дээрх хөтөлбөрүүддээ үнэлгээ хийнэ

    Many bilingual and migrant families have their own personal connection and memories of listening to SBS's language programs on the radio. The programs have changed and expanded over the years, and now, SBS is getting ready to conduct its Language Services Review to reflect the changing communities and needs of modern Australia. There's a public consultation period taking place, which runs from the 5th of October to the 13th of November. - Хос хэлээр ярьдаг болон цагаач гаралтай олон гэр бүлийн хувьд SBS-ийн хэлний хөтөлбөрүүдийг радиогоор сонсож байсан өөрсдийн гэсэн дурсамж, түүхтэй биз ээ. Он жилүүдийн турш эдгээр хөтөлбөрүүд өөрчлөгдөж, хүрээгээ тэлсээр ирсэн. Харин одоо SBS орчин цагийн Австрали дахь нийгмийн бүлгүүд болон тэдний хэрэгцээнд гарч буй өөрчлөлтийг тусгах зорилгоор Language Services Review буюу Хэлний үйлчилгээний үнэлгээг хийхээр бэлтгэж байна. Энэ хүрээнд олон нийтийн санал авах үйл явц аравдугаар сарын 5-наас арваннэгдүгээр сарын 13 хүртэл үргэлжилнэ.

    7:38
  19. Why power is split, and how that protects you | How Australia Works - Эрх мэдлийг яагаад хуваарилдаг вэ? | How Australia Works

    After receiving a fine for not wearing his motorbike helmet correctly, Hugo decides to have the matter heard in court. His story explains how Parliament, government and the courts have different roles, and how some official decisions can be questioned. - Хюго мотоциклийн хамгаалалтын малгайгаа зөв өмсөөгүй гэх үндэслэлээр торгуулсныхаа дараа уг асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр болжээ. Түүний түүхээр дамжуулан парламент, засгийн газар болон шүүх хоорондоо ялгаатай ямар үүрэгтэй болох, мөн төрийн байгууллагын зарим шийдвэрийг хэрхэн хянуулж, эргэлзээтэй гэж үзвэл эргэн авч үзүүлэх боломжтойг тайлбарлана. How Australia Works is an SBS podcast that uses real stories and clear explanations to help you understand how government work in Australia, how laws are made and changed, and how you can have a say. Listen to the series and find shorter versions in 60 languages on the How Australia Works main page. - How Australia Works бол Австралийн төрийн тогтолцоо хэрхэн ажилладаг, хууль хэрхэн батлагдаж, өөрчлөгддөг, мөн та өөрийн дуу хоолойгоо хэрхэн хүргэж болохыг бодит түүх, ойлгомжтой тайлбараар дамжуулан хүргэх SBS-ийн цуврал подкаст юм. How Australia Works main page-ээр дамжуулж дэлхийн 60 хэл дээрх товчилсон хувилбаруудыг хүлээн авч сонсох боломжтой.

    6:18
  20. Австралид суугаа монголчууддаа кофе хийхийг зааж буй “Gerista”-гийн нэг өдөр

    “Gerista” хэмээх баристагийн сургалтаа гурван жилийн өмнөөс эхлүүлж, Австралид суугаа монголчууддаа кофены соёл, кофены арт хийхийг зааж буй М.Адъяазултай ярилцсаныг хүргэж байна. #sbsaudiopodcast

    19:54
  21. ТОЙМ: Дэлхий дахинд болон Австралид анхаарал татсан үйл явдлууд | 9-р сарын 29

    Мягмар гараг бүр хүргэдэг тойм мэдээг хүлээн авна уу.

    12:26
  22. Who really runs Australia, and where you fit in | How Australia Works - Австралийг яг үнэндээ хэн удирддаг вэ? | How Australia Works

    Do you know who can help you with a business permit, a rental problem or family support? Through the stories of Fedele, Carol and Abeer, learn how Australia’s three levels of government work. Find out what local, state or territory, and federal governments are responsible for and where to turn for help. - Бизнес эрхлэх зөвшөөрөл авах, түрээсийн асуудлаа шийдвэрлэх эсвэл гэр бүлийн дэмжлэг авахад хаана, хэнд хандахаа та мэдэх үү? Феделе, Кэрол, Абиер нарын түүхээр дамжуулан Австралийн төрийн гурван түвшин хэрхэн ажилладгийг мэдэж аваарай. Орон нутгийн, муж эсвэл нутаг дэвсгэрийн, мөн Холбооны засаглал тус бүр ямар асуудлыг хариуцдаг, тусламж хэрэгтэй үед хаана хандаж болохыг олж мэдээрэй. How Australia Works is an SBS podcast that uses real stories and clear explanations to help you understand how government work in Australia, how laws are made and changed, and how you can have a say. Listen to the series and find shorter versions in 60 languages on the How Australia Works main page. - How Australia Works бол Австралийн төрийн тогтолцоо хэрхэн ажилладаг, хууль хэрхэн батлагдаж, өөрчлөгддөг, мөн та өөрийн дуу хоолойгоо хэрхэн хүргэж болохыг бодит түүх, ойлгомжтой тайлбараар дамжуулан хүргэх SBS-ийн цуврал подкаст юм. How Australia Works main page-ээр дамжуулж дэлхийн 60 хэл дээрх товчилсон хувилбаруудыг хүлээн авч сонсох боломжтой.

    8:24
  23. You are already inside the system | How Australia Works - Та энэ тогтолцооны нэг хэсэг | How Australia Works

    How do Australia’s governments, laws and public services affect your everyday life? Through real stories, this introduction to the series shows you where to start when you need information and support, and how to question a decision. - Австралийн төрийн тогтолцоо, хууль болон төрийн үйлчилгээ таны өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ? Энэхүү цувралын танилцуулга дугаарт бодит түүхүүдээр дамжуулан мэдээлэл, тусламж хэрэгтэй үед хаанаас эхлэх, мөн гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй бол хэрхэн эргэн хянуулах хүсэлт гаргаж болохыг тайлбарлан хүргэнэ. How Australia Works is an SBS podcast that uses real stories and clear explanations to help you understand how government work in Australia, how laws are made and changed, and how you can have a say. Listen to the series and find shorter versions in 60 languages on the How Australia Works main page. - How Australia Works бол Австралийн төрийн тогтолцоо хэрхэн ажилладаг, хууль хэрхэн батлагдаж, өөрчлөгддөг, мөн та өөрийн дуу хоолойгоо хэрхэн хүргэж болохыг бодит түүх, ойлгомжтой тайлбараар дамжуулан хүргэх SBS-ийн цуврал подкаст юм. How Australia Works main page-ээр дамжуулж дэлхийн 60 хэл дээрх товчилсон хувилбаруудыг хүлээн авч сонсох боломжтой.

    4:25
  24. Migrants are sending billions overseas each year. Are they hurting Australia's economy? - SBS Examines: Цагаачдын эх орон руугаа илгээдэг мөнгө Австралийн эдийн засагт яаж нөлөөлдөг вэ?

    Remittances have become a talking point in Australia's migration debate, with some saying they're draining our economy. But what's the real impact — both for the economy, and for migrants and their families? - Мөнгөн гуйвуулга нь Австралийн цагаачлалын талаарх хэлэлцүүлгийн нэг сэдэв болж зарим хүн энэ нь Австралийн эдийн засгийн хөрөнгийг гадагш урсгаж байна гэж үзэж буй. Гэхдээ мөнгөн гуйвуулга нь эдийн засагт, мөн цагаачид болон тэдний гэр бүлд бодитоор ямар нөлөө үзүүлдэг вэ? #sbsaudiopodcast - #sbsaudiopodcast

    9:20
  25. Bonus Practice: #119 Talking about hay fever (Med) - SBS Learn English Bonus Practice: #119 Улирлын харшлын талаар ярих нь (Med)

    Practise speaking the dialogue from episode #119 Talking about hay fever (Med). - Learn English #119 Улирлын харшлын талаар ярих нь (Med) дугаарт гарсан харилцан яриаг давтан хэлж, ярих чадвараа хөгжүүлээрэй. Find the full episode, learning notes and more free resources at SBS Learn English. - Бүтэн дугаарыг болон суралцах тэмдэглэл зэрэг бусад үнэ төлбөргүй сургалтын материалуудыг SBS Learn English-ээс аваарай.

    3:59
  26. #119 Talking about hay fever (Med) - SBS Learn English #119 Улирлын харшлын талаар ярих нь (Med)

    Learn English useful for talking about hay fever. Practise everyday phrases for describing symptoms, talking about medicine, and responding kindly when someone has hay fever. - Learn English танд улирлын харшлын талаар ярихад туслах болно. Харшлын шинж тэмдгээ тайлбарлах, эмийн талаар ярилцах, мөн энэ төрлийн харшилтай хүнд эелдгээр хариулт өгөхөд хэрэглэдэг өдөр тутмын хэллэгүүдийг давтаарай. Keep practising the phrases from this episode and test what you’ve learned with our quiz here. - Энэ дугаарын үг хэллэгүүдийг үргэлжлүүлэн давтаж, сурсан зүйслээ энд дарж сорил ажиллаж шалгах боломжтой.

    11:03
  27. “Австралид гоо сайхны чиглэлд ажилладаг монголчууд юу ярив | Mongol Beauty 2026

    Австралид гоо сайхны чиглэлээр ажилладаг, үйл ажиллагаа явуулдаг мэргэжилтнүүд “Австрали Дахь Монгол Гоо Сайханчдын Холбоо”-г үүсгэн байгуулж, “Mongol Beauty 2026” нэрийн дор олон нийтэд зориулсан анхны үйл ажиллагаа өнгөрөгч ням гарагт зохион байгууллаа. #sbsaudiopodcast

    17:19
  28. ТОЙМ: Дэлхий дахинд болон Австралид анхаарал татсан үйл явдлууд | 9-р сарын 22

    Мягмар гараг бүр хүргэдэг тойм мэдээг хүлээн авна уу.

    11:27
  29. Why are migrant queer men facing barriers to sexual healthcare? - SBS Examines: Цагаач queer эрэгтэйчүүдэд бэлгийн эрүүл мэндийн үйлчилгээ хэр хүртээмжтэй вэ?

    Medication that helps prevent HIV transmission is readily available in Australia, including for temporary visa holders and those without Medicare. So why are some LGBTQI+ migrants missing out? - ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэхэд тусалдаг эмийг Австралид, тэр дундаа түр виз эзэмшигчид болон Medicare-д хамрагддаггүй хүмүүс ч авах боломжтой. Тэгвэл яагаад зарим LGBTQI+ цагаачид энэ боломжийг хүртэж чадахгүй байна вэ? #sbsaudiopodcast - #sbsaudiopodcast

    9:43
  30. What are Indigenous Protected Areas in Australia? - Австралийн Уугуул иргэдийн хамгаалалттай бүс гэж юу вэ?

    National parks, nature reserves, marine sanctuaries and Indigenous Protected Areas protect different environments and operate under different rules. What makes an Indigenous Protected Area different, and how can you find out whether you are welcome to visit? - Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, байгалийн нөөц газар, далайн дархан цаазат бүс болон Уугуул иргэдийн хамгаалалттай бүс нь байгалийн өөр өөр тогтоц, орчныг хамгаалж, өөр өөр дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл Уугуул иргэдийн хамгаалалттай бүс нь бусад хамгаалалттай бүсээс юугаараа ялгаатай вэ? Мөн тухайн газарт зочлох боломжтой эсэхээ хэрхэн мэдэх вэ?

    8:31
  31. Travelling safely in rural and remote Australia - Австралийн хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутгаар аюулгүй аялах нь

    Australia is a vast and diverse country to explore, but driving in rural and remote areas can involve conditions you may not encounter in cities. Knowing what to expect and how to prepare can help you travel more safely and confidently. - Австрали бол өргөн уудам нутаг дэвсгэр, олон янзын байгалийн тогтоцтой, аялж танилцах зүйл арвинтай орон. Гэвч хөдөө орон нутаг болон алслагдсан бүсээр автомашинаар зорчих үед хотод тэр бүр тулгардаггүй зам, орчны нөхцөлтэй нүүр тулж болзошгүй. Тиймээс аяллын үеэр ямар нөхцөл үүсэж болохыг урьдчилан мэдэж, зохих бэлтгэлээ хангаснаар илүү аюулгүй, итгэл дүүрэн зорчих боломжтой.

    9:48
  32. ТОЙМ: Дэлхий дахинд болон Австралид анхаарал татсан үйл явдлууд | 9-р сарын 15

    Мягмар гараг бүр хүргэдэг тойм мэдээг хүлээн авна уу.

    11:05
  33. Д.Жамбалсүрэн: Австралид мэргэжлээрээ ажилд орсны дараа жинхэнэ том сорилтуудтай тулгардаг

    Тэрээр 2019 онд Австралид иржээ. Энгийн ажлуудад амархан орчихно гэсэн төсөөлөлтэй байсан ч цэвэрлэгээний ажилд тэнцээгүй хариу авч, гал тогооны туслахын шалгалтад ороод ногоогоо удаан хэрчсэн гээд хасагдаж байв. Юу ч хийж чадахгүй гэж үү гэж урамгүйхэн өнгөрч байсан өдрүүд нь ард хоцорчээ. Түүнийг Д.Жамбалсүрэн буюу Jana гэж дууддаг. Одоо бол мэргэжлээрээ Big Four-ын нэг Ernst & Young Australia компанид Ахлах мэргэжилтэн бөгөөд, өөрийн мэдлэг, чадвартаа үндэслэж карьер ментор хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. #sbsaudiopodcast

    17:10
  34. What you need to know about seasonal illnesses this spring - МЭДЭЭ: Энэ хавар улирлын чанартай өвчлөлийн талаар таны мэдэх хэрэгтэй зүйлс

    As Australia settles into spring, experts are urging people not to let their guard down against seasonal illnesses. Respiratory illnesses continue to circulate among populations, with higher spring pollen levels also expected to trigger asthma and allergy symptoms. Here's what you need to know. - Австралид хаврын улирал эхэлж буйтай зэрэгцэн улирлын чанартай өвчлөлөөс сэргийлэх тал дээр анхаарлаа сулруулахгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Амьсгалын замын өвчлөлүүд хүн амын дунд тархсан хэвээр байгаа бөгөөд хавар агаарт цэцгийн тоосны хэмжээ нэмэгдэх нь астма болон харшлын шинж тэмдгийг сэдрээх төлөвтэй байна. Таны мэдэх хэрэгтэй зүйлсийг хүргэж байна.

    8:53
  35. 'No one looks Aussie': Photos of missing Australians in Nepal-Tibet floods prompt racist comments - SBS Examines: “Австрали хүн шиг харагдахгүй байна”: Сураггүй болсон иргэдийн зураг ялгаварласан сэтгэгдлүүд дагуулав

    Amid the death and devastation of the Nepal-Tibet floods, racism is emerging on social media platforms. - Непал-Төвөдийн үерийн гамшиг олон хүний амь насыг авч одон, асар их сүйрэл дагуулж буй энэ үед цахим орчинд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хандлага гарах болов.

    5:23
  36. Д.Жамбалсүрэн: Харилцааны ажил хийснээр олж авах ур чадварууд олон бий

    Та бүхэнд Австралид дэлгүүрт ялангуяа брэнд дэлгүүрүүдэд ажилд ороход туслах "Brand Shop" карьер эвентийн талаарх ярилцлагыг хүргэж байна. Харилцааны чадвараа сайжруулах боломжтой энэ чиглэлийн ажлыг оюутан байх үедээ хийх нь дараа нь мэргэжлээрээ ажилд ороход ч тустай гэдгийг манай энэ удаагийн ярилцлагын зочин Ernst & Young Australia компанийн ахлах мэргэжилтэн, карьер ментор Д.Жамбалсүрэн буюу Jana онцолж байлаа. #sbsaudiopodcast

    15:33
  37. ТОЙМ: Дэлхий дахинд болон Австралид анхаарал татсан үйл явдлууд | 9-р сарын 8

    Мягмар гараг бүр хүргэдэг тойм мэдээг хүлээн авна уу.

    11:07
  38. Your risk of Motor Neurone Disease where you live: "Australians would be shocked". - Хаана амьдардгаас хамаарах MND өвчний эрсдэл: “Австраличууд үүнийг сонсоод цочирдоно”

    Which disease has an annual death rate that is two thirds of the nation's road toll - and is getting worse? The same condition has numerous, hugely famous patients and patrons at home and around the world - yet we don't know why most cases occur. Now, research into Motor Neurone Disease has identified clusters around Australia - pushing one state to make a world first move. - Энэ өвчнөөр Австрали төдийгүй дэлхий даяар олон алдартай хүн өвчилж, нэр хүндтэй хүмүүс уг өвчний эсрэг үйлсийг дэмжиж ирсэн ч ихэнх тохиолдолд чухам юунаас үүсдэгийг бид одоог хүртэл мэдэхгүй байна. Харин одоо Motor Neurone Disease (MND)-ийн талаарх судалгаагаар Австралийн зарим бүс нутагт өвчлөлийн тохиолдол олноор гарч байгааг тогтоож, нэгэн муж дэлхийд анхдагч алхам хийхэд хүрсэн байна.

    8:05
  39. Prostate cancer in Australia: Testing, treatment and support - Түрүү булчирхайн хорт хавдрын шинжилгээ, эмчилгээ, тусламжийг Австралид хэрхэн үзүүлдэг вэ?

    About one in five Australian men will be diagnosed with prostate cancer in their lifetime. Understanding the prostate, your risk and the options for testing can help with early detection and treatment. In this episode of Australia Explained, learn about prostate cancer, PSA testing, treatment and support. - Австралид ойролцоогоор таван эрэгтэй тутмын нэг нь амьдралынхаа аль нэг үед түрүү булчирхайн хорт хавдраар оношлогддог. Түрүү булчирхайн талаар ойлголттой байх, эрсдэлийг таамаглах, мөн ямар шинжилгээ өгөх боломжтойг мэдсэнээр хорт хавдрыг эрт илрүүлж, эмчлэхэд тусална. Австралийн тухай нэвтрүүлгийн энэ дугаараас түрүү булчирхайн хорт хавдар, PSA шинжилгээ, эмчилгээ болон тусламж дэмжлэгийн талаар мэдээлэл аваарай.

    9:28
  40. These workers say their jobs were replaced by AI. Could it happen to you? - SBS Examines: Тэд ажлын байрыг нь хиймэл оюун ухаан орлосон гэв. Танд ч бас тохиолдох боломжтой юу?

    Evidence shows AI is changing jobs, rather than completely replacing them. But the impact on the Australian workforce is likely to be unequal. - Судалгаа, баримтуудаас харахад хиймэл оюун ухаан ажлын байрыг бүрэн орлож байна гэхээс илүүтэйгээр ажлын мөн чанарыг өөрчилж байна. Гэхдээ Австралийн ажиллах хүчинд үзүүлэх нөлөө нь хүн бүрд өөр өөрөөр тусах төлөвтэй байна.

    10:25
  41. ТОЙМ: Дэлхий дахинд болон Австралид анхаарал татсан үйл явдлууд | 9-р сарын 1

    Мягмар гараг бүр хүргэдэг тойм мэдээг хүлээн авна уу.

    12:41
  42. “Sydney Bookworms” номын клубийн гишүүд сар бүр унших номоо хамтдаа сонгож, ярилцдаг

    Бид энэ удаагийн ярилцлагын зочноор Англи хэлний багш, орчуулагч, хэл шинжлэл судлаач, “Sydney Bookworms” номын клубийг үүсгэн байгуулагч Ц.Одончимэгийг урилаа.

    19:23
  43. How do we actually count Australia's migration intake? - SBS Examines: Австралийн цагаачлалын тоог хэрхэн тооцдог вэ?

    Migration numbers have been dominating headlines, with politicians and commentators quoting several different figures. But many metrics significantly overstate how many people are permanently settling in Australia. So how is migration actually measured? - Сүүлийн үед цагаачлалын тоо хэвлэл мэдээллийн гол сэдвүүдийн нэг болж, улс төрчид болон тоймчид өөр өөр тоо баримтууд эш татах болсон. Гэвч эдгээр үзүүлэлтийн олонх нь Австралид байнгын суурьшиж буй хүмүүсийн тоог бодит хэмжээнээс нь нэлээд өндөр мэт харагдуулдаг. Тэгвэл цагаачлалыг үнэндээ хэрхэн хэмждэг вэ?

    9:52
  44. Bonus Practice: #117 Borrowing books at the library (Med) - SBS Learn English Bonus Practice: #117 Номын сангаас ном зээлэх нь (Med)

    Practise speaking the dialogue from episode #117 Borrowing books at the library (Med). - #117 дахь “Номын сангаас ном зээлэх нь” (Med) дугаарт гарсан харилцан яриаг давтан хэлж, ярих чадвараа хөгжүүлээрэй. Find the full episode, learning notes and more free resources at SBS Learn English. - SBS Learn English-ээс бүтэн дугаарыг сонсож мөн сургалтын тэмдэглэл зэрэг үнэгүй эх сурвалжийг хүлээн авах боломжтой.

    4:00
  45. #117 Borrowing books at the library (Med) - SBS Learn English #117 Номын сангаас ном зээлэх нь (Med)

    Learn English useful for visiting a library. Practise everyday phrases for returning borrowed items, asking about late fees and due dates, renewing items, reserving titles, and using the library catalogue. - Номын сангаар үйлчлүүлэхэд тань хэрэг болох англи хэлний хэллэгүүдийг сурцгаая. Зээлсэн зүйлсээ буцааж өгөх, хугацаа хэтрүүлсний төлбөр болон буцааж өгөх эцсийн хугацааг асуух, зээлэх хугацааг сунгах, ном захиалах, номын сангийн каталогийг ашиглах зэрэг өдөр тутам хэрэглэх хэллэгүүдийг давтаж сураарай. Keep practising the phrases from this episode and test what you’ve learned with our quiz here. - Энэ дугаарт орсон үг хэллэгүүдийг үргэлжлүүлэн давтаж, сурсан зүйлээ энд байгаа сорилыг ажиллаж шалгаарай.

    14:35
  46. How can my child learn about Indigenous Australia? - Хүүхдүүд Австралийн уугуул иргэдийн талаар хэрхэн суралцаж болох вэ?

    Supporting your child’s connection with the world’s oldest continuing living culture is one of the greatest gifts you can offer them while raising them in Australia. But if you’re new to the country, you may be unsure where to begin. Here are some starting points and ideas to help you and your child learn about Aboriginal and Torres Strait Islander peoples, cultures and history. - Австралид хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхдээ дэлхий дээр өнөөг хүртэл тасралтгүй оршин тогтнож буй хамгийн эртний соёлтой танилцаж, холбоо тогтооход нь дэмжлэг үзүүлэх нь хүүхдэдээ өгч болох хамгийн үнэ цэнтэй зүйлсийн нэг юм. Гэхдээ та Австралид шинээр ирсэн бол хаанаас эхлэхээ сайн мэдэхгүй байж болох юм. Та болон таны хүүхэд Абориген болон Торресын хоолойн арлын уугуул иргэд, тэдний соёл, түүхийн талаар суралцаж эхлэхэд туслах зарим арга зам, санааг энд хүргэж байна.

    8:01
  47. ТОЙМ: Дэлхий дахинд болон Австралид анхаарал татсан үйл явдлууд | 8-р сарын 25

    Мягмар гараг бүр хүргэдэг тойм мэдээг хүлээн авна уу.

    10:20
  48. Birth and pregnancy care options in Australia - Австралийн тухай: Австралид жирэмсний болон амаржих үед ямар тусламж, үйлчилгээнүүд үзүүлдэг вэ

    If you're first-time parents in Australia, choosing where and how to give birth can feel overwhelming. Whether you go through the public or private health system, it is important to understand your options and know where to reach out for advice to make the right decision for you and your baby. - Хэрэв та Австралид анхны хүүхдээ өлгийдөн авах гэж буй бол хаана, хэрхэн хүүхдээ төрүүлэхээ сонгох нь амаргүй санагдаж болох юм. Та улсын эсвэл хувийн эрүүл мэндийн тогтолцооны алийг нь сонгохоос үл хамааран өөрт байгаа сонголтуудаа сайтар ойлгож, өөртөө болон хүүхдэдээ хамгийн зөв шийдвэр гаргахын тулд хаанаас зөвлөгөө, мэдээлэл авахаа мэддэг байх нь чухал юм.

    9:48
  49. Б.Шүрэнцэцэг: Би хүүхэд болгонд өөрөө хүрч очиж чадахгүй ч ном маань хүрч, хань болж чадна

    Австралид ирээд 12 жил болж байна, Aristocrat компанийн Regulatory Compliance Auditor, Vinyasa иогийн багш, “Есөн хүсэл ба Карьер” хөтөлбөрийн ментор хэмээн өөрийгөө танилцуулах энэ бүсгүйг Б.Шүрэнцэцэг гэдэг. Түүний танилцуулгад албан ёсоор дахин нэг шинэ зүйл нэмэгдсэн нь “Үрдээ ерөөх есөн хүсэл” номын зохиолч гэх нэр.

    20:39
  50. МЭДЭЭ: Австралийн цахим контент бүтээгчдийн бүтээлийг Үндэсний архивт хадгална

    Интернет мөнхийн байж байх зүйл гэж ярьдаг ч цахим орчинд хуваалцаж буй контентын хэмжээ асар хурдацтай нэмэгдэхийн хэрээр Үндэсний кино, дуу авианы архивын ажил улам бүр төвөгтэй болж буй аж. Тус төрийн байгууллага нь дуу авиа болон хөдөлгөөнт дүрсний бүхий л төрлийн бичлэгийг цуглуулж, хадгалан хамгаалах үүрэгтэй. Харин шинэ төсөл нь орчин үеийн цахим платформ дээр бүтээлээ туурвиж буй Австралийн контент бүтээгчдийн олон талт байдлыг харуулахын зэрэгцээ тэдний бүтээлийг ирээдүй хойч үед зориулан хадгалж хамгаалахад чиглэж байна.

    6:19